АЖИЛ ХИЙХ ШААРДЛАГГҮЙ БОЛТЛОО БАЯЖСАН ТӨРИЙН АЛБАНЫ ДАРГА НАР

4 жилийн өмнө

Сэтгэл зүй хандлагыг, хандлага нөхцөл байдлыг шийдвэрлэдэг байгууллагын соёл удирдах ажилтны характераас хамаарна. Ажил хийх шаардлаггүй болтлоо баяжсан төрийн албаны дарга нартай албан ажлаар уулзъя гэхэд уулзалт нь харуулын ширээнээс гарах хаалганы хооронд гарч явах алхаан дунд  дуусдаг. Төрийн үйл ажиллагаа нээлттэй ил тод байх зарчимтай бол бодит байдал дээр эсрэгээрээ нууц хуйвалдаан байдаг болж.   


Тэгвэл ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ хуулинд:


5.1.Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино.


7.1.Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:
7.1.1.ард түмэнд үйлчлэх;
7.1.2.мэргэшсэн, тогтвортой байх;
7.1.3.улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;
7.1.4.Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;
7.1.5.төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;
7.1.6.ил тод байх;
7.1.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах.

ДИЖИТАЛ ЭРИН ҮЕД ИЙМ МЭДЭЭЛЛИЙН САМБАРААР мэдээлэл түгээхгүй ээ.

Ард түмэнд үйлчлэхдээ ил тод бай. Төрийн алба бол ард түмэнд үйлчлэхээр байгуулагдсан.  

Нийтэлсэн 

Ч.Мөнх-Од

2022.01.23