ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500,000 ТӨГРӨГ ХҮРТЭЛ ӨСГӨНӨ

4 жилийн өмнө

2022 оны 02 сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500,.000 төгрөг хүртэл өсгөж, 500,000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх нь ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээгдсэн төдийгүй цаг үеэ олсон бодит дэмжлэг хэмээн үзэж байна.

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр нэмэх талаар эхний хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, үг хэлэв.

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, НДС-гийн 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ. 

 

Нийтэлсэн 

Ч.Мөнх-Од

2022.01.28