Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон тэргүүтэй 41 төлөөлөгч төсвөөс 205 сая төгрөг гаргаж, Хонгконг-Макао-д томилолтоор явж байна.

1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон тэргүүтэй 41 төлөөлөгч төсвөөс 205 сая төгрөг гаргаж, Хонгконг-Макао руу 205 сая төгрөгийн томилолтоор явжээ. 

Энэ талаар тус аймгийн ИТХ-ын ажлын албанаас тодруулахад, “Төлөөлөгчид гадаад руу томилолтоор явсан нь үнэн. Гэхдээ Засгийн газрын 2021 оны 402-р тогтоолоор баталсан төлөөлөгчдийн үйл ажиллагаа, чадавхжуулах журамд заасны дагуу гадаад улсад туршлага судлах, сургалт үйл ажиллагааны ажлаар явсан. Илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэх бөгөөд одоогоор дээрх төлөөлөгчид Монголд ирээгүй байгаа юм байна. 

 

Эх сурвалж zindaa.mn 

Нийтэлсэн Ч.Мөнх-Од 

2025.04.19